Loading
Төлбөр тооцооны хэрэгслийн нэгдсэн бүртгэл болон түүний төлөв, үйл ажиллагаа, үйлчилгээний хяналт, тайлан, Bank management систем зэргийн хяналт цогц систем.
Төлбөр тооцооны хэрэгслийн бүртгэл, бүтээгдэхүүний засвар үйлчилгээ, картаар үйлчлэгч байгууллагын төхөөрөмжийн захиалга, гэрээ байгуулах хүсэлт шийдвэрлэх, төхөөрөмжийн ажиллагааны төлөв түүний хүргэлт, ажил хуваарилалт болон гүйцэтгэгч байгууллагын хяналт, нэгдсэн тайлангийн удирдлагын систем.
Картаар үйлчлэгч байгууллагын борлуулалтын буюу гүйлгээний хяналт, төлбөрийн хэрэгслийн төхөөрөмжийн бүртгэл, байгууллагын дотоод урамшуулал түүний удирдлага, төхөөрөмжийн цаас захиалга болон төрөлжсөн тайлан бүхий систем.
Картаар үйлчлэгч байгууллагуудаас 24/7 цагийн горимоор дуудлага хүлээн авч шуурхай шийдвэрлэх, картаар үйлчлэгч байгууллагуудад байнгын эргэлт буюу хэвийн ажиллагааг тогтмол хугацаанд шалгах, карт уншигч төхөөрөмж авах хүсэлтийн дагуу суурилуулах, шаардлагатай нөхцөл үүссэн эсхүл картаар үйлчлэгч байгууллагын банканд гаргасан хүсэлтийн дагуу төхөөрөмжийг буцаан татах.