Loading
Дата Бэйнк ХХК нь 2015 онд байгуулагдсан ба төлбөрийн системийн
зах зээлд технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэгч байгууллага юм.
Мэдээллийн технологи, электроникийн инженерүүд зонхилсон 100+ хүний бүрэлдэхүүнтэй.
Үүсгэн байгуулагч тэргүүтэй анхны баг маань энэ салбартаа 20 орчим жил ажиллаж байгаа туршлагатай инженерүүд бий.
Бид Монгол банкнаас олгосон төлбөрийн картын “Процессорын үйл ажиллагаа” эрхлэх тусгай
зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ба картын процессингийн системийг бүхэлд нь дотооддоо хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн.
Энэ хүрээнд олон улсын төлбөрийн картын
PCI DSS LEVEL 1 болон Байгууллагын мэдээллийн аюулгүйн байдлын менежментийн ISO27001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангасан өндөр хүчин чадал бүхий үндсэн
болон нөөц дата төвийг бий болгон ажиллаж байна