Databank LLC
D A T A B A N K

Loading

Agent “Гэрээт борлуулагч” нь “EPOS үйлчилгээ” буюу түүний төхөөрөмж болон програм хангамжаар дамжуулан хэрэглэгчдэд борлуулалт, үйлчилгээ үзүүлэх юм.Энэхүү үйлчилгээ нь пос төхөөрөмж дээр нэмэлтээр үүрэн телефоны оператор байгууллагуудын салбарыг орлохуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх боломжийг бий болгоно.

Зөөврийн All in one Энэхүү төхөөрөмж түүнд суурилан ажиллах програм хангамж нь худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллага, худалдааны цэг дээр болон хөдөлгөөнт борлуулагч нь бүгдийг нэг дороос хүргэх чадвартай өндөр үзүүлэлттэй IPOS юм. Хэрэглэгчийн болон борлуулагчийн 2 дэлгэцтэй тул үйлчлүүлэгч өөрт холбогдолтой мэдээллийг хянан шалган найдвартай, аюулгүй, эрсдэлгүй үйлчилгээ аван төлбөр тооцоог хийх боломжтой. Төхөөрөмжийн онцлог болох зөөврийн байдал нь ширээн дээр төлбөр хийх, нийтийн хоолны үйлчилгээ, хүргэлт, замын хажуугийн үйлчилгээ гэх мэт олон боломжуудыг нэмэгдүүлдэг. Олон тооны харилцаа холбооны сонголтууд болон захын портуудтай тул өөртөө үйлчлэх машины жижгэрүүлсэн загвар юм. Мөн камер, хуруу уншигч, өөр дээрээ хэвлэгчтэй гэх мэт нэмэлттэй Төлбөрийн системтэй холбогдсон цогц борлуулалтын систем юм. Захиалагчийн хүсэлтээр тайлангийн систем нийлүүлэх боломжтой.“ePOS” гэж Картаар үйлчлэгч байгууллагуудын кассын машинтай холбож суурилуулсан, бэлэн бус төлбөр тооцоо хийх зориулалт бүхий олон улсын EMV Level 1, Level 2, Contactless болон PCI PTS 2.1, Master card Paypass, Visa PayWave шаардлагуудыг хангасан төхөөрөмж юм. ePOS төхөөрөмжөөр бүх банкны бүх төрлийн картыг уншина. Бусад загварын терминалтай харьцуулахад овор хэмжээ бага үзэмж сайтай.