Databank LLC
D A T A B A N K

Loading

Автомат машин/Vending machine Та өөрийн бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байгаа, шаардлагатай болон хүссэн цэгтээ бүтээгдэхүүнээ хүргэх хүсэлтэй бол Автомат машин нь энэ хэрэгцээг хангахуйц 24 цаг ажиллах төхөөрөмж юм. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг автомат машинаар дамжуулан хүргээрэй. Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцэх автомат машиныг олон улсын стандартын дагуу төлбөрийн системийн шийдлийг уялдуулан програм хангамжийг хөгжүүлэн бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгнө. Мөн шаардлагатай бол хэрэглэгчийн системийн / кассын програм+цахим төлбөрийн баримт холболт хийнэ.

ТҮЦ машин/KIOSK Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрэглэгчид хүргэх, цаг хугацааг хэмнэх Түргэн үйлчилгээний цэг гэх тодотголтой өөртөө үйлчлэх машин юм. Захиалагч таны шаардлагад нийцсэн 24/7 цагийн горимд ажиллах боломжтой тусгай зураг төслөөр гадаад загварыг санал болгон дотоод програм хангамжийг төлбөрийн системтэй уялдуулан хийж гүйцэтгэнэ. Мөн өөртөө үйлчлэх машинуудын хяналтын системийг /Monitoring system/ нийлүүлнэ. Одоогоор Үүрэн телефоны оператор байгууллагуудын захиалгын дагуу бүрэн програм хангамж бүхий төхөөрөмж нийлүүлсэн туршлагатай.